Кола хойгийн пирамидууд...
Кола хойгоос дэлхийн хамгийн эртний пирамидуудыг нээсэн нь Оросын нутаг дээрх эртний соёл иргэншлийн оршин тогтнолыг батлах боломжтой юм. Энэ соёл иргэншил нь Египетийн соёл иргэншлээс илүү хуучин байх магадлалтай.
Кола хойгийн пирамидуудыг археологийн малталт хийх ажлыг өнгөрсөн жил дахин эхлүүлсэн ба эдгээр пирамидууд Египетийн пирамидуудаас дор хаяж хоёр дахин хуучин гэж үздэг. Хэн ямар аргаар барьсныг одоо хүртэл тогтоогоогүй байгаа юм.